Үйл явдал
Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал
Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал нь Филиппиний эмэгтэй инженерүүдийн 5 -р хуралтай хамт 2021 оны 10-р сарын 7-оос 9-ний хооронд "Эмэгтэй инженерүүд, эрдэмтэд: Уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны хурдасгуур" сэдвийн дор Филиппин улсын Пампанга хотод танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Энэ хурлын үеэр Lakambining Inhenyera буюу орон орны эмэгтэйчүүд үндэсний хувцасаа өмссөн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах үйл ажиллагаа явагдана.
2019 оны Lakambining Inhenyera ялагч
Цааш унших
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаанч, технологич, инженер, математикч эмэгтэйчүүдийг чадавхижуулах зайлшгүй шаардлага сэдэвт хэлэлцүүлэг
Оргилд хүрсэн эмэгтэй инженерүүдийн түүх
Дэлхийн манлайлагч эмэгтэй инженерүүд хэрхэн амжилтанд хүрсэн тухай гайхалтай түүхээ Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид бүхэнтэй хуваалцах гэж байна.
Хэрвээ та тэдний амьдрал, туршлагаас суралцахыг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлээрэй.
Монголын цагаар: 2021 оны 03-р сарын 08-ны 20.00-21.30
Date: Monday 8th March 2021 1.00pm-2.30pm (CET, Paris time).
Бүртгүүлэх холбоос http://bit.ly/3rGUpjy
Youtube Livestream : WFEO YouTube Channel.
Цааш уншихДэлхийн инженерүүдийн өдөр
НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 4-ний өдөр инженер, инженерийн салбарын ололт амжилтыг онцлон тэмдэглэдэг. Энэ үйл ажиллагаагаар орчин үеийн амьдралын хэв маяг, тогтвортой хөгжилд инженерчлэл, технологи нь ямар чухал голлох байр суурь эзэлж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготой.
Энэ жилийн баяр нь Тогтвортой хөгжлийн төлөөх инженерчлэл: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь
сэдэвт Инженерийн дэлхийн шинэ тайлан гарсантай давхцаж байна.
Монголын эмэгтэй эрдэмтдийн нэгдсэн холбооны гишүүн Г.Болормаа Монгол улсаа төлөөлөн энэ хуралд илтгэл тавина. Эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргах, өндөрт өргөн явах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхнийг дараах холбоосоор бүртгүүлж онлайн хурал оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3dZo5od
Хэзээ: 2021 оны 03-р сарын 04-ний өдөр 20:00 - 22:00 цаг хүртэл.
Source: https://events.unesco.org/event?id=3644211148&lang=1033
Цааш унших