Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

When: 2024-03-23 /
Time: 01:27 /
Where: “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь 2024 оны 04-р сарын 01-02 нд 0900 цагт Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар  сургуулийн хурлын зааланд  болно.

Нэг. ХУРЛЫН ЗОРИЛГО

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулаарал нөлөөлөл манай оронд эрчимжиж байгаа энэ үед Байгаль орчинд ээлтэй газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах зэрэгт хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол болон хөрсийг зөв зохистой ашиглах, хамгаалах, эрүүлжүүлэх зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд  гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход оршино.

АЧ ХОЛБОГДОЛ

Тогтвортой хөгжлийн зорилго 1,2,6,13,15 –н хэрэгжилт, Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрийн зорилт 6.2.8, 6.2.11, 6.2.19, Монгол улсын “Хөрс хамгаалах” үндэсний хөтөлбөр, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэр бум мод” үндэсний хөтөлбөр болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг хангах талаар Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй  арга хэмжээний  хэрэгжилт зэрэгт чухал ач холбогдолтой

 

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Герман, Чех,  Япон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.

More

ЦАХИМ СУРГАЛТ: ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ

When: 2023-05-11 /
Time: 01:45 /
Where: ЦАХИМ СУРГАЛТ: “ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 6-р сарын 24 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ СУРГАЛТ: “ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 6-р сарын  24 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 
 
СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
 
1) Веб хуудаст суурилсан хиймэл оюун (AI)-ыг өөрсдийн хэрэгцээнд ашиглахыг бодит жишээ дээр харуулах, туршлага хуваалцах, түгээн дэлгэрүүлэх
2) Цахим дээр байгаа хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан өөрсдийн мэргэжлийн болон бичгийн ур чадварыг дээшлүүлэх
 
Бүртгэлийн хураамж нь 20 000 төгрөг. Энэ бүртгэлийн хураамж нь 6-р сарын 29-өөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурлын үйл ажиллагаанд зарцуулагдана.  
 
Бүртгэлийн хураамжийг төлөх данс:  Голомт банкны 1410007195 тоот  данс
 
 
Төлбөрийн баримт дээр Нэр, утас, FB хаягаа бичнэ үү. Баримтыг  wstemmongolia@gmail.com хаягаар илгээнэ үү. Бүртгэлийн хураамж төлсөн баримтыг үндэслэн танд сургалтын линкийг хүргүүлнэ. 
Сургалтын зохион байгуулагч: Монгол улсын эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбоо
Холбоо барих утас: 91110666, 99015671,89119966
 
More

ЦАХИМ СУРГАЛТ: CУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

When: 2023-04-12 /
Time: 12:01 /
Where: 2023 оны 4-р сарын 22-ны өдрийн 10:00-12:30 цагийн хооронд онлайнаар болох ЦАХИМ СУРГАЛТ: CУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ сургалтад та бүхнийг хамрагдахыг урьж байна

Энэ сургалтын зорилго нь  судалгааны арга зүйн цахим семинараар Тоон ба чанарын судалгааны шинэлэг мэдлэг, туршлагыг бодит судалгааны жишээ, баримт дээр хуваалцах, түгээн дэлгэрүүлнэ. 

Энэ жилийн гишүүнчлэлийн татварыг төлсөн гишүүд энэ сургалтад оролцоно. Та гишүүнчлэлийн хураамжаа төлж амжаагүй бол төлөөд оролцох боломжтой.

More

International Conference of Women in Science, Technology, Engineering, and Mathematics

When: 2022-12-31 /
Time: 11:03 /
Where: The International Conference of Women in Science, Technology, Engineering, and Mathematics (ICWSTEM) in conjunction with the 13th annual meeting of APNN of the International Network of Women Engineers and Scientists (INWES-APNN), the INWESAPNN meeting will be hosted by Women in Science, Technology, Engineering, and Mathematics in Mongolia (WSTEM), on June 29-July 1, 2023. Conference participants have the opportunity to join a countryside tour of the 13th Century of Mongolia. https://wstemtraining.web.app/en/index.html

NTRODUCTION TO THE CONFERENCE:

The International Conference of Women in Science, Technology, Engineering, and Mathematics (ICWSTEM) in conjunction with the 13th annual meeting of APNN of the International Network of Women Engineers and Scientists (INWES-APNN), the INWESAPNN meeting will be hosted by Women in Science, Technology, Engineering, and Mathematics in Mongolia (WSTEM), on June 29-July 1, 2023. Conference participants have the opportunity to join a countryside tour of the 13thCentury of Mongolia

 CONFERENCE GOAL:

The goals of this joint conference of  INWES-APNN and WSTEM in Mongolia are to: promote the work of women scientists and engineers; introduce innovation; exchange experience; develop cooperative projects; and to promote Mongolian culture, history, and traditions, internationally.

Exemplifying the Conference theme "Women's Participation in Sustainable Development," international women scientists and engineers will have the opportunity to get acquainted with the achievements and methods of, and  share their implementation experience and lessons learned from the "Global Sustainable Development Goals-2030."

IMPORTANT DATES

Closed: May 10, 2023

Submission of Paper : June1, 2023

Acceptance of Paper: June 15, 2023

 

MORE DETIALED INFORMATION 

https://wstemtraining.web.app/en/index.html

More

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД (МЭИТМЭ)-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН НЭГДСЭН VII ЧУУЛГАН

When: 2022-10-08 /
Time: 00:54 /
Where: МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД (МЭИТМЭ)-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН НЭГДСЭН VII ЧУУЛГАН НЬ 2022 ОНЫ 10-САРЫН 22-НД ЭРДЭНЭТ ХОТЫН ЭРДЭНЭТ ҮЙЛВЭР ТӨҮГ-ЫН СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРТ 8:00-16 ЦАГИЙН ХООРОНД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД - ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД (МЭИТМЭ)-ИЙН БҮХ ГИШҮҮДИЙН НЭГДСЭН VII ЧУУЛГАН НЬ 2022 ОНЫ 10-САРЫН 22-НД ЭРДЭНЭТ ХОТЫН  ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН СОЁЛ УРЛАГИЙН ЦОГЦОЛБОРТ 8:00-16:00 ЦАГИЙН ХООРОНД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД - ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. 

ТА БҮХНИЙГ ЧУУЛГАНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЬЕ.

Таны оролцоо, хамтын ажиллагаа чухал тул таныг БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛДАА хүрэлцэн ирж оролцохыг хичээнгүйлэн хүсэж байна. Танд үг хэлэх боломж нээлттэй. ЧУУЛГАНЫГ ДАРААХ ХОЛБООСООР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ. 

https://forms.gle/dUVuLMYiBFvjrhQE8 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

http://wstem.mn/index.php/mn/event/show/66

More